Завхан Аймгийн эрүүл Мэндийн Газар - Түүх

Аймгийн эрүүлийг хамгаалах газар нь эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагуудын ажлыг удирдах үүрэг бүхий бие даасан нэгж байжээ.

Засаг захиргааны нэгж өөрчлөгдөх, хариуцах ажлын чиглэлээсээ хамааран салбарын удирдах дээд байгууллагын бүтцийн дагуу өөр өөрөөр нэрлэгдэж бүтэц үйл ажиллагаа, хариуцах ажлын чиг үүрэг нь янз бүр байв.

БНМАУ-ын ЭХЯ-ны сайдын 1938-08-19-ний өдрийн 132 тоот тушаалаар хүн эмнэлгийн хэлтсийг анх байгуулж даргаар нь Зундуй, сургагчаар Килюшников нарыг баталж, эмнэлгийн хэлтэс нь эмнэлэг, үйлчилгээ аж ахуйг нэгтгэн удирдаж байв.

Эрүүлийг хамгаалах байгууллага:
Докторын газар 1929 - 1931он
Хүн эмнэлгийн больницын газар 1931 - 1933 он
Ардын эмнэлгийн газар 1933 - 1938 он
Аймгийн хүн эмнэлгийн хэлтэс 1938 - 1960 он
Аймгийн эрүүлийг хамгаалах газар 1960 - 1990 он
Аймгийн эрүүлийг хамгаалах нийгэм хангамжийн газар 1990 - 1992 он
Аймгийн эрүүл мэндийн хэлтэс 1992 - 1993 он
Аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтэс 1993 - 1997 он
Аймгийн нийгмийн эрүүл мэндийн төв 1997 - 2000 он
Аймгийн эрүүл мэндийн газар 2000 оноо хойш

Эрүүл мэндийн газар нь эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагуудын ажлыг удирдахдаа хамтын удирдлагын зарчмыг баримтлан 1968 онд АДХГЗ-ны захирамжаар ЭХГ-ын зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, ЭХГ-ын дотоод дүрмийг батлан мөрдөж байжээ.

ЭХГ-ын ажлын цар хүрээ өргөжиж 1973 онд аймгийн чуулганаар ЭХГ-ын дүрмийг шинэчлэн баталж зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй болгон өргөжүүлэн салбар байгууллагын дарга эрхлэгч нарын сонсгол, эмнэлгүүдийн тайлан мэдээ гаргалт, төлөвлөгөө, төсвийн тухай, эх нялхсын эрүүл мэнд, эмнэлгийн боловсон хүчний хуваарилалт, шилжилт хөдөлгөөн, уралдаан зэргийг хэлэлцэж тушаал, албан даалгавар, үүрэг чиглэл өгч ажилладаг байлаа.

ЭХГ-ын зөвлөл нь удирдлагын арга барилыг боловсронгуй болгох, ажлын дутагдлын үндсэн шалтгаанд дүгнэлт хийх, цаашид сайжруулах арга хэмжээний талаар асуудал боловсруулан зөвлөлийн гишүүдэд сум хотын эмнэлгийг хариуцуулан өгч уралдааны болзол биелүүлэх, тэргүүний арга барил нэвтрүүлэх, туршлага судлах олон хэлбэрийн ажил зохион байгуулдаг байжээ.

ЭМГ нь 2000 оноос Удирдах алба, нийгмийн эрүүл мэндийн алба гэсэн үндсэн 2 хэсэгтэй засгийн газраас эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогыг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий нутгийн захиргааны хэрэгжүүлэгч агентлагийн чиг үүрэгтэйгээр ажиллаж байжээ.

Удирдлага мэдээллийн алба нь статистик мэдээллийн тасаг, санхүү эдийн засаг, хүний нөөц, хяналт шинжилгээ үнэлгээ, эмзүй эмнэлгийн тоног төхөөрөмж хариуцсан хэсгүүдтэйгээр ажиллаж байв.

Эмийн тухай хууль, эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсронгуй болгох зорилгоор ЭМГ-т 2003 онд эмзүйн алба, аймгийн нэгдсэн эмнэлэгт эмэн эмчмлгээний хороо шинээр байгуулсан.

Гишүүн байгууллага

Мэдээлэл

Санал сэтгэгдэлээ бичнэ үү

Санал хүсэлт бичих
Нээлттэй

Цагийн хуваарь

  • Даваа гариг09:00 - 18:00
  • Мягмар гариг09:00 - 18:00
  • Лхагва гариг09:00 - 18:00
  • Пүрэв гариг09:00 - 18:00
  • Баасан гариг09:00 - 18:00
  • Бямба гаригАмарна
  • Ням гаригАмарна