Танилцуулга

Манай байгууллага нь 1929 онд Докторын газар нэртэй байгуулагдаж засаг захиргааны нэгж өөрчлөгдөх, хариуцах ажлын чиглэлээсээ хамааран салбарын удирдах дээд байгууллагын бүтцийн дагуу өөр өөрөөр нэрлэгдсээр 2000 оноос Эрүүл мэндийн газар нэрлэгдэх болсон. Бүтэц үйл ажиллагаа, хариуцах ажлын чиг үүрэг нь янз бүр байв.

Завхан аймгийн эрүүл мэндийн газар нь Завхан аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмнэлзүйн стандарт, удирдамжийн хэрэгжилтийг хангахад удирдлага, мэргэжил аргазүйгээр хангах, хянах үндсэн үүрэг бүхий Завхан аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч Агентлаг юм.

Завхан аймагт хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, Завхан аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн талаархи зорилт чиг үүргийг хэрэгжүүлэх, хүн амыг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн дэмжихэд эрүүл амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, өвчнийг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдахгүй хүргэхэд дэлхийн жишиг, өөрийн орны онцлог, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зөв, оновчтой бодлогоор хөгжүүлэх тал дээр онцгой анхааран ажиллаж байна.


Гишүүн байгууллага

Мэдээлэл

Санал сэтгэгдэлээ бичнэ үү

Санал хүсэлт бичих
Нээлттэй

Цагийн хуваарь

  • Даваа гариг09:00 - 18:00
  • Мягмар гариг09:00 - 18:00
  • Лхагва гариг09:00 - 18:00
  • Пүрэв гариг09:00 - 18:00
  • Баасан гариг09:00 - 18:00
  • Бямба гаригАмарна
  • Ням гаригАмарна