Завхан аймгийн хүн амын ундны усны талаарх мэдлэг, хандлага
ЭМГ, АШУҮИС-иас 2018 онд хийсэн “Завхан аймгийн хүн амын ундны усны талаарх мэдлэг, хандлага, дадлын судалгаагаар” судалгаанд хамрагдсан нийт өрхийн 61% нь зориулалтын бус хуванцар саванд усаа хадгалж байна. Мөн 10 өрх тутмын 7 нь өрхийн ундны ус болон усны савны эрүүл ахуйн байдал нь хангалтгүй байсан.
Хөрс, усаар дамжин халдварт өвчин гарах нь усны эх үүсвэрийн аюулгүй байдлаас гадна усыг айл өрхийн түвшинд зөөвөрлөх, хадгалах, хэрэглэх үе шат, ариун цэврийн байгууламжийн нөхцөл муугаас ихээхэн шалтгаалдаг. Ард иргэд зориулалтын бус усны сав ашиглах, усны шанагаа цэвэрлэхгүй байх, усны сав таггүй зэрэг нь ус бохирдох гол шалтгаан болдог байна. Тиймээс Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас ард иргэдийн зан үйлийг өөрчлөх сургалтуудыг тасралтгүй зохион байгуулж байна.