ЗАВХАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2025 ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Эрүүл мэндийн салбар 2025 оны ажлаа дүгнэн шилдэг ажилтнуудаа шалгаруулан хүндэтгэл үзүүллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээнд хөдөлмөр бүтээлээрээ салбарын ижил мэргэжилтнүүдээ манлайлан ажилласан 12 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан албан хаагч тодорлоо.

Оны шилдэг эрүүл мэндийн удирдах ажилтнаар Уламжлалт анагаах ухааны төвийн дарга Дамдингийн ӨЛЗИЙБАЯР
Оны шилдэг эмчээр Аймгийн нэгдсэн эмнэлгийн МЭЭ, Гемодиализын их эмч Цэдэвсүрэнгийн НЭРГҮЙХҮҮ
Оны шилдэг эмийн мэргэжилтнээр Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эм найруулагч Батаагийн ГАНСҮХ
Оны шилдэг сувилагчаар Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагч Сугарын АЛТАНЗУЛ
Оны шилдэг статистикчээр Отгон сумын эрүүл мэндийн төвийн статистикч Чойжавын ТЭГШЖАРГАЛ
Оны шилдэг бага эмч-лаборантаар Зоонозын өвчин судлалын төвд бага эмч-лаборант Диваабазарын БАТСАЙХАН
Оны шилдэг лаборантаар Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн лаборант Цэцэгмаагийн ДЭЛГЭРСАЙХАН
Оны шилдэг эх баригчаар Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх баригч Чунагсүрэнгийн ЧАНЦАЛДУЛАМ
Оны шилдэг нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар Их-Уул сумын эрүүл мэндийн төвийн эх баригч, нийгмийн эрүүл мэндийн арга зүйч Гунгаагийн БАЯНЗУЛ
Оны шилдэг жолоочоор Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн жолооч Янжмаагийн БАТСАЙХАН
Оны шилдэг үйлчилгээний ажилтнаар Аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйлчлэгч Жамсрангийн ЖАРГАЛ
Оны шилдэг санхүүгийн ажилтнаар Сонгино сумын эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Батсүхийн МӨНХЗУЛ нар байлаа.
Эрхэм шилдгүүддээ халуун баяр хүргэж 2026 ондоо улам их амжилтыг гаргахыг хүсэн ерөөе.

