ЗАВХАН АЙМАГТ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН НҮҮДЛИЙН ЭМНЭЛЭГ ажиллаж дууслаа
Эрт илрүүлгийг эрчимжүүлэх, алслагдсан бүс нутагт оршин суугаа хүн амд хүрч үйлчлэх, орон нутагт дэмжлэг үзүүлэх зорилгоор төрөлжсөн мэргэшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй, эмнэлгийн багаж тоног, төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, автомашинд суурилсан Улсын Гуравдугаар төв эмнэлгийн нүүдлийн баг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 28-ний өдөр хүртэл Завхан аймагт ажиллаж дууслаа.
Үзлэгээр 1800 гаруй иргэдийг үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалд илгээж ажилласан байна.