ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРГЭЖҮҮЛЖ БУЙ ЭРҮҮЛ ШҮД АРГА ХЭМЖЭЭ, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛСАН ЧАДВАРЛАГ ЭМЧ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД “ЭРҮҮЛ ШҮД” АРГА ХЭМЖЭЭ, "ШҮД УГААЛТЫН АВАРГА" ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл шүд-2023 арга хэмжээний хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл УБ хотоос нүүр ам судлалын нарийн мэргэжлийн эмч нарын баг, аймгийн ЗДТГ /НБХ/, ЭМГ/НЭМТ/, Тосонцэнгэл сумын ИТХ, ЗДТГ,   НЭ, Мөнхийн алба ӨНМТ, Дэлгэр - Энхмэнд ХХК хамтран  Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын I, II дугаар сургуулийн 1-2 дугаар ангийн сурагчдад  амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл өгч, 2-6 дугаар ангийн 50 суралцагчийг хамруулсан  "Амны хөндийн эрүүл ахуй", "Шүд угаах аргачлал", "Гар угаах дараалал" зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж  "ШҮД УГААЛТЫН АВАРГА" шалгаруулах өртөөчилсөн уралдааныг  амжилттай зохион байгууллаа.  

Нийт сургалт нөлөөллийн ажилд 700 гаруй хүүхэд,  эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид хамрагдлаа.

  

Үзлэгийн дүнгээр нийт хүүхдийн 14,7 хувь эрүүл шүдтэй, 85,3хувь нь шүд цоорох өвчтэй,  5 орчим хувь нь төрөлхийн зуултын гажигтай, 21 хувь нь хэл болон уруулын хөвч богино гэсэн мэргэжлийн эмчийн дүгнэлт гарчээ.

   

Хүүхдийн төлөөх үйлс бүхэн гэгээн байг.