УЛИАСТАЙЧУУД ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭЭ ТӨЛӨӨ АЛХАЖ БАЙНА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа "ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 321 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайд, Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, Боловсрол шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын  2024 оны А/75, А/09, А/73, А/34  дүгээр хамтарсан тушаалыг үндэслэн аймгийн засаг даргын 2024 оны  А/391 дүгээр захирамжаар батлагдсан "Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх” салбар зөвлөлийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Улиастай сумын засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, МЯАХ-ны гишүүн А.Эрдэнэтуяа нарын  хамтан зохион байгуулсан "ULIASTAI WALKING" 2025 ням гараг бүрийн 15 км шулуун замын алхалтыг зохион байгуулан нийт 29 удаагийн алхалтад 23 байгууллага хамт олны  750 иргэн 2958 хүн цагаар 14750 орчим км алхаж тогтмол алхагчийн тоо 35 болсон. Монголын явган алхалтын холбооны салбар “Завхан аймгийн явган алхалтын холбоо”-г байгуулан нээлтийн алхалтыг Алдархаан сумын чиглэлд 25 км-ийн түүх соёлын тайлбартай эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх алхалт зохион байгуулж 12-73 насны 200 гаруй хүн хамрагдсан.

 

Мөн "ULIASTAI WALKING - 2025" –ийн алхагч нараас А.Эрдэнэтуяа Хятад улсын Далиан, Улаанбаатар хотод зохион байгуулагдсан олон улсын болон Ахмадын алхалтын хоёрдугаар фестиваль, Дундговь аймгийн 100 км алхалт, Б.Алтанцэцэг Далиан, Улаанбаатар хотод зохион байгуулагдсан олон улсын алхалтын фестиваль, Архангай-100 км алхалт, Н.Норжмаа Улаанбаатар олон улсын алхалт, Өмнөговь аймгийн "Говийн алхалт -2025" фестивальд тус тус  оролцсон байна.


Цаашд "ULIASTAI WALKING" алхалтыг жил бүрийн 05-р сарын эхний ням гарагт эхэлж, Дэлхийн алхалтын өдөр буюу 10-р сарын сүүлийн ням гарагт хаалтаа хийж байх бөгөөд Завхан аймгийн явган алхалтын холбооноос 2026 онд Тосонцэнгэл-100 км, Дөрвөлжин 15 км –ийн томоохон алхалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.  .