“УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ НӨХӨН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ӨДӨРЛӨГ” УЛС ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙЛУУЛАГДАЖ БАЙНА

2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Монгол орон даяар сум, дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалт”-ын мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгуулагдаж байна.

Өдөрлөг улс орон даяар нэгэн зэрэг буюу 11:40-13:40 минутын хооронд “Өрхийн эрүүл мэндийн төв”-үүд иргэдэд нээлттэй үйлчиллээ.

Иймд 15 хүртэлх насны хүүхдийнхээ товлолын дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг И-Монголиа аппликейшн болон эх, хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтрээс шалгаж үзэн хэрэв хамрагдсан талаар мэдээлэл байхгүй бол харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж дархлаажуулалтын бүртгэлээ шүүлгэн улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг нөхөн дархлаажуулалтад хүүхдээ хамруулахыг уриалж байна.

Товлолын нас болоогүй 6-8 сартай хүүхдүүдийг улаанбурханы эсрэг вакцинаар мөн дархлаажуулж эхэлсэн тул эцэг эх, асран хамгаалагчид маань хүүхдүүдээ идэвхтэй хамруулна уу.