Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр

Дэлхий дахинаа жил бүрийн 10 сарын 10-ны өдрийг Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг Амь аврах “40 секундын үйлдэл”-д нэгдэцгээе уриан дор тэмдэглэх ба дэлхий нийтээрээ амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх асуудалд анхаарал хандуулах зорилготой юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

• Хэрвээ чамд хэцүү байгаа бол итгэдэг хүндээ юу мэдэрч байгаа талаараа 40 секунд ярьж харилцааг эхлэх.
• Хэрвээ чи хайртай дотны нэгнээ амиа хорлолтоос болж алдсан нэгнийг мэддэг бол 40 секундэд яриаг эхлүүлж одоо хэр зэрэг байгааг нь асуух.
• Хэрвээ та сэтгүүл зүйн салбарт ажилладаг бол, 40 секундын талаарх статистик тоо, ярилцлага, өгүүлэл зэргийг мэдээндээ онцлох.
• Хэрвээ та урлагийн салбар, мэдээллийн салбарт ажилладаг бол сэтгэл гутрал болон амиа хорлолтоос сэргийлэх 40 секундын мэдээг нэвтрүүлэг бүтээлийнхээ дундуур гаргах.
• Хэрвээ та ажил олгогч буюу менежер бол 40 секундыг ажлын орчин дахь буюу тухайн газарт сэтгэл зовоож буй асуудлын талаарх боломжит нөөц бололцооны тухайд ажилчидаа дэмжих эерэг зурвасыг бий болгох.
• Хэрвээ та дээд удирдлагадаа хийж байгаа үйл ажиллагааныхаа талаар хүсэлт уламжлахаар бол, сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтын талаар арга хэмжээ авахыг уриалсан 40 секундын аудио клип буюу бичлэг хийх.
• Хэрвээ та олон сонсогчид, үзэгчтэй харилцдаг өөрийн сувагтай (олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зурагт, радио) бол сэтгэцийн эрүүл мэндийн талаарх хүмүүсийн түүх, мэдээлэлийг багтаасан 40 секундын хэсэгтэй байх.
• Хэрвээ та улс төрийн албан тушаал хашдаг бол, олон нийтэд 40 секундын статистик тоо мэдээг онцлох, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх талаар олон нийттэй харилцах.