Олон улсын эмч нарын дэлхийн өдрийн хүрээнд зохион байгуулсан “Эрдэм шинжилгээний бага хурал”
Аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй “Чадварлаг эмч” арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өргөнөөр нэвтрүүлэх, ашиглах зорилтыг тусган ажиллаж байгаа бөгөөд 2024 оны 4 сарын 15-ны өдөр “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг зохион байгуулж, нийт 18 судалгааны ажил, 5 ховор тохиолдлыг хэлэлцлээ. Үүнээс:
I байр - Г.Дашдаваа нарын Завхан аймгийн 7-15 насны хүүхдүүдийн дунд хийсэн В вируст гепатитын дархлаа тогтоцын судалгаа,
II байр - Б.Индэрмаа нарын Завхан аймагт 2023 онд эрт илрүүлгийн үзлэгт орсон иргэдийн зүрхний цахилгаан бичлэгт хийсэн үнэлгээ,
III байр - Ж.Долгорсүрэн нарын Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн ур авах мэс засал эмчилгээний үр дүн,
Тусгай байр -С.Отгонбүрэн нарын Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эрэгтэйчүүдийн дундах бэлгийн дааврын бууралт буюу цэвэршилтийн (Андропауз) талаархи мэдлэг хандлагыг тандсан судалгааны дүн,
Тусгай байр - Н.Мөнхамгалан нарын Эмгэг судлалын шинжилгээгээр ихэст үсэрхийлсэн төрөлх нейробластомыг оношилсон ховор тохиолдлийн илтгэлүүд тус тус шагналт байранд шалгарлаа.
Эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.