“Нялх, бага насны хүүхдийн хооллолтыг гамшгийн үеийн арга хэмжээтэй уялдуулах нь” сэдэвт сургалт

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Завхан аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад Нялх, бага насны хүүхдийн хооллолтыг гамшгийн үеийн арга хэмжээтэй уялдуулах нь сэдэвт сургалтыг 2024 оны 4 сарын 19-21- ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү сургалтын зорилго нь  гамшгийн үед хоол тэжээлийн дутлыг илрүүлэх, эмчлэх, 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд хооллолтын зөвлөгөө өгөх, бичил тэжээлийн бэлдмэлээр хангах, түгээх хяналт хийх арга зүй, ур чадварт сургах юм. Тус сургалтад НЭМҮТ-ийн хоол тэжээл хариуцсан мэргэжилтэн болон Завхан аймгийн 24 сум, ӨЭМТ-ийн эмч, мэргэжилтэн нар хамрагдлаа.