Насанд хүрэгчдийн артерийн гипертензи
Артерийн гипертензийн урьдчилан сэргийлэлт, оношлогоо, эмчилгээний менежментийг сайжруулах зорилгоор “Насанд хүрэгчдийн артерийн гипертензи” сэдэвт сургалтыг 2019 оны 06 сарын 14-ны өдөр Гедеон-Рихтерын Монгол дахь төлөөлөгчийн газар болон Монголын даралт ихсэлтийн нийгэмлэгтэй хамтран амжилттай зохион байгууллаа.
Сургалтад харъяа эрүүл мэндийн байгууллагуудын 130 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд артерийн гипертензийн талаархи эрүүл мэндийн ажилтны мэдлэг дээшлэх, эрт илрүүлэг эрчимжих, артерийн гипертензийн оношлогоо, эмчилгээний үр дүн, хяналт сайжирах, нийт хүн амын дундах артерийн гипертензийн түвшинг бууруулахад ач холбогдолтой сургалт боллоо.