Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг багц цаг биелүүлж сунгуулахад бүрдүүлэх материал

1. Өргөдөлийн маягт /www.hdc.gov.mn сайтаас татаж авч бөглөх/

2. Байгууллагын албан тоот /ажил эрхлэдэггүй бол хувь хүний өргөдөл/

3. Боловсролын дипломын хуулбар

4. Иргэний үнэмлэхний хуулбар

5. Хугацаа нь дуусах лиценз /эх хувиараа/

6. Багц цаг бүрдүүлэлтийн тайлангийн маягт /Багц цагийн гэрчилгээний хуулбарыг хавсаргах/

7. 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь 

8. Тэмдэгтийн хураамж төлсөн баримт 5000 төгрөг. Татварын Ерөнхий газрын тэмдэгтийн хураамж төлөх дансыг нэгтгэсэн тул та ТЕГ-ын www.mta.mn  сайт руу орон E-TAX.MTA.MN татварын цахим системд нэвтрэн төлбөрийн даалгавар үүсгэх хэсгээр орж асуултуудыг бөглөн Хадгалах товчийг дарж гарч ирэх КОД-ыг авч аль ч банкинд очин төлөх боломжтой болсоныг мэдэгдье. 

9. Эрүүл мэндийн сайдын 98 дугаар тушаалын 1.5 дахь заалтад хамрагдсан 25 ба түнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлэгийн мэргэжилтнүүд дээрх материалаас гадна хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, ажлын газрын тодорхойлолтыг хавсаргана.


ТАЙЛБАР:

1. Эмнэлгийн мэргэжилтний жил тутам биелүүлэх багц цагийн 2/3-аас доошгүй нь тухайн ажиллаж байгаа мэргэжлийн чиглэлээр, бусад нь ёс зүй, харилцаа хандлага, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр байна.

2. Дээрх материалуудыг бүрдүүлэн 2 сарын өмнө байгууллагын хүний нөөцийн менежерт өгсөн байх.

3. Бүрдүүлсэн материалын хуудасны тоог байгууллагын албан бичигт тусгасан байна.