Менингококкт халдвараас урьдчилан сэргийлье
Менингококкт халдвар нь агаар дуслаар халдварладаг гэнэт өндөр халуурч эхэлдэг, хоруу чанар өндөртэй, хурдан хүндрэх төлөвтэй өвчлөл юм.
Монгол улсын хэмжээнд энэ онд уг халдварын 6 тохиолдон бүртгэгдсэн ба Завхан аймгийн Улиастай суманд 2019 оны 02 сарын 14-ны өдөр менингококкт халдварын сэжигтэй тохиолдол 1 бүртгэгдсэн.
Аймаг орон нутгийн засаг захиргаа, Эрүүл мэндийн салбар, бусад холбогдох байгууллагуудын зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна.
Сэжигтэй тохиолдлын 1-р хавьталтай 1, 6-р цэцэрлэгийн үйл ажиллагааг 2 сарын 22 хүртэл түр хааж бусад цэцэрлэгийн хүүхдүүдийг өдөр бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулан, шаардлагатай хүүхдүүдийг эрүүлжүүлэх арга хэмжээг авч байна.
Менингитийн дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай 2-оос дээш насны хүүхдийг судалгааг гарган дархлаажуулалтыг хийж байна.
Цаашид ард иргэд царван, нимбэг, давс, тамидины уусмалаар хоолойгоо өглөө, орой бүр зайлах, амны хаалт хэрэглэх шаардлагатай ба олон нийтийн газраар бага насны хүүхдийг авч явахгүй байхыг сэрэмжлүүлж байна.