Хуванцар савны хэрэглээг зогсооцгооё!
Ус бол амьдралын үндэс билээ. Бидний амны цангааг тайлах, хувийн ариун цэврийн наад захын хэрэглээг хангахаас гадна ус нь ажлын байр бий болгох чухал үүрэгтэй.
Дэлхий дээр өнөөдөр 1.7 тэрбум хүн ундны усаар гачигдаж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй усыг унд, ахуйн хэрэгцээндээ ашиглаж байна.
Дэлхийн хэмжээгээр 1.5 сая хүүхэд таван нас хүрэлгүй гэдэсний суулгалт өвчнөөр эндэж, гэдэсний суулгалт өвчнөөс шалтгаалсан нас баралтын 88% нь ундны усны хомсдол, эрүүл ахуйн нөхцөл байдал муугаас болж байна.
Ус яагаад бохирддог вэ?
Голын эхийн эргэн тойронд мал, амьтан бэлчээрлэх, хамгаалалтгүй байх
Хог хаягдал
Пестицид
Автомашин
Уул уурхай
Бохир саваар усаа зөөх, хадгалах
Зориулалтын бус хуванцар сав нь ургийн гаж хөгжил, хорт хавдар үүсгэнэ.
Хуванцар савны хэрэглээг зогсооцгооё!