Хүүхдэд ээлтэй ус хангамж, ариун цэврийн байгууламжтай эмнэлэг

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Завхан Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн 1, 2, 3-р давхарт эрүүл ахуйн шаардлага хангасан эрэгтэй, эмэгтэй хүүхдийн суултууртай ариун цэврийн 3 өрөө, хэвтэн эмчлүүлэгсдийн өрөөнүүдэд гар угаах угаагуур, эмнэлгийн гал тогоо, эмийн найрлагын өрөө, ариутгалын газар хэрэглэж буй усыг цэвэршүүлэх төхөөрөмж суурьлуулж, эмнэлгээр үйлчлүүлэгч хүүхэд багачууд, ард иргэд, ажилчдыг ундны цэвэршүүлсэн усаар хангах нөхцөл бүрдлээ. НҮБ-ийн Хүүхдийн сангийн хамт олонд гүн талархал илэрхийлье.