Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ зохион байгуулагдаж байна

“Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх 2023 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн 321 дугаар тогтоолоор батлагдсан арга хэмжээний хүрээнд ЭМЯ БШУЯ, ХНХЯ болон Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо (А/75, А/09, А/73, А/34)-ны хамтарсан тушаалаар батлагдсан 2024-2027 онд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу салбар дундын уялдаа холбоог ханган ажиллаж байна.


Үйл ажиллагааны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж Улиастай, Их-Уул, Идэр, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс сумын 5 сургуулийн 5652 суралцагч, 165 багш ажилтан, эцэг эхийн зөвлөлийн тэргүүлэгч 92 хүн  хамрагдлаа. Уг арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн нэгдсэн зөвлөмж бүхий А3 хэмжээтэй зурагт хуудсыг боловсруулан гаргаж анги бүрийн эрүүл мэндийн буланд байршуулан ажиллаж сургалтын өмнөх болон дараах мэдлэг шалгах сорил авч үр дүнг тооцон ажиллаж байна.