“ЭРҮҮЛ ЗАВХАНЧУУД” ХӨТӨЛБӨРИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Аймгийн Эрүүл мэндийн газраас “ЭРҮҮЛ ЗАВХАНЧУУД” хөтөлбөрийн хэлэлцүүлгийг 2025 оны 2 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулан ажиллаа.
Тус хэлэлцүүлэгт аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Зоонозын өвчин судлалын төв, өрх, сумын эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга, удирдлага нийт 40 эмч, мэргэжилтэн оролцож Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, Хүний нөөцийн сургалт, хөгжил, Нийгмийн баталгаа, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний дэвшилтэт технологи, Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээ, Эрүүл мэндийн байгууллагын ээлтэй орчин, Салбарын цахимжилт, Эм зүйн тусламж үйлчилгээ гэсэн 8 дэд бүлгүүдийн хүрээнд санал бодлоо солилцож, салбарын 2025-2028 оны хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцлээ.