“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГҮҮЛЧДИЙН "ЦАГААН ҮЗЭГ" ХОЛБООНЫ ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ОРОН НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЛЭГ, БОЛОВСРОЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГО БҮХИЙ МЕДИА ТӨСӨЛ ХЭРЭГЖЛЭЭ
Завхан аймаг 71.8 мянган хүн амтай. Улаанбаатар хотоос 1100 км алс оршиж байна. Сүүлийн хоёр жилийн статистик мэдээллээс үзэхэд аймгийн хэмжээнд 278 хүн шинээр хавдраар оношлогджээ. Тодруулбал 2024, 2025 онд хавдраар оношлогдож эмчлүүлж байгаа 853 хүн байна. Эдгээр хавдартай хэмээн оношлогдсон иргэдийн 70 гаруй хувь нь элэгний болон ходоодны хавдартай оношлогджээ. Завхан аймагт 2024 оны статистик мэдээгээр нийт нас баралтын 31 хувь нь хорт хавдрын шалтгаант нас баралт эзэлж байна. Энэ нь тухайн оны улсын дунджаас 5 хувиар их байна. Хавдраар оношлогдож, эмчлүүлж байгаа иргэдийн 68.7 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Хавдрын өвчнийг эрт оношлуулж эмчлүүлэх нь эдгэрэлтэд чухал байдаг. Хавдартай өвчтөнүүд хими, туяа эмчилгээ хийлгэснээр хорт хавдрыг хяналтдаа авах боломжтой. Гэх мэтчлэн анхан шатны мэдлэг ойлголт дутуугаас иргэд эрүүл мэнд амь насаараа хохирч байгаа нь харамсалтай юм. Хэдийгээр сум, аймгийн эрүүл мэндийн газрууд хавдрын өвчлөлийн талаарх тоон мэдээлэл, эрт үзлэг оношлогоо, хавдраас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч оношилж байгаа ч иргэдэд төдийлөн хүрэхгүй байна. Иймд хавдрыг даван туулж байгаа иргэн, тэдний ар гэрийнхэнд тулгамддаг асуудал нь нийгэм, сэтгэл зүйн хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэх, хавдрын өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрт оношлуулах, өвчнийг эмчлэхэд хими, туяа эмчилгээ ямар чухал болох, хавдрыг даван туулахад сэтгэл зүйн дэмжлэг яагаад чухал болох талаар мэргэжлийн байгууллагууд хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын оролцоо бүхий мэдээ мэдээллийг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээ, хот хоорондын автобус ашиглан үр дүнтэй, тогтмол түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний нийтийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд "Хамгийн чухал нь эрүүл мэнд" тэтгэлэгт төслөөр ХАМТДАА ДАВАН ТУУЛЪЯ-ТА ГАНЦААРАА БИШ уриан дор иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх медиа төслөөр 5 нэвтрүүлэг 4 зурагт хуудас бүтээн Zavkhannews.mn сайт, Цахим сүлжээ, хот хоорондын автобусанд байршуулж Завхан сонинд 2 нийтлэл гарган олон нийтийн хүртээл болгож байна.
https://www.facebook.com/reel/1559658838789307
https://www.facebook.com/reel/840525361683146
https://www.facebook.com/reel/1056146676581874
https://www.facebook.com/reel/1944868232757978
https://www.facebook.com/reel/767483093003785
|

