Эрүүл мэндийн салбарын “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

2025 оны 2 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд аймгийн Эрүүл мэндийн салбарын “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тосонцэнгэл Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Зоонозын өвчин судлалын төв, сум, өрхийн эрүүл мэндийн төв, Одчим наран эмнэлэг, Үе залгамжлагч элит сувилал, Эм холбооны удирдлагууд оролцсон бөгөөд 2024 онд хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр хийгдсэн онцлох ажлууд болон 2025 онд Эрүүл мэндийн салбарын хэмжээнд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлт, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шинэчилсэн тогтоолын танилцуулга, мэдээллийн чиглэлээр илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.