Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн мэдээлэл

Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн мэдээлэл:

Нэг. Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсны дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтаар 2025  оны 3 дүгээр улирлын байдлаар Хүүхдийн эрүүл ахуйн хяналтаар 9, орчны эрүүл ахуйн хяналтаар 9, хүнсний эрүүл ахуйн хяналтаар 9 нийт 27/27 объектыг төлөвлөгөөт хяналтад 100% хамруулан эрсдэлийн үнэлгээ хийлээ.

       Нийт 27/27 объектын эрсдэл үүсэх магадлалын дундаж 40.4%, хууль сахин мөрдөлт 61,6хувьтай, их эрсдэлтэй 6 буюу 24%, дунд-18 буюу 64%, бага эрсдэлтэй 3 буюу 12% тай байна.

         Сургууль, цэцэрлэг, гоо сайхны газар, эрүүл мэнд, хүнсний нэгжүүдээс  нийт 215 дээж хамруулснаас хоолны дээж 2, арчдас 175-г 555 үзүүлэлтээр, усны дээж 38 дээжийг нян судлалын 147 үзүүлэлтээр, химийн 58 үзүүлэлтээр лабораторийн шинжилгээнд хамруулахад Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018 стандартын шаардлагыг 36 дээж хангасан, 2 дээж хангаагүй,  арчдасны 11.5% д нянгийн бохирдолттой илэрсэн,  улсын байцаагчийн 17 дүгнэлт  гаргалаа.

          Төлөвлөгөөт шалгалтанд хамрагдсан 27 объектод 502 зөрчил дутагдал илрүүлэн 175-г газар дээр нь арилгуулан 403   заалт бүхий 25 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч 5/49 заалт нь биелэлтэй ажиллаж байна.

          Хяналт шалгалтаар 2 цэцэрлэг их эрсдэлтэй, арчдасны 15/20-40% бохирдолтой илэрсэн тул 2.0 сая төгрөгний,  1 гоо сайхны газрын арчдасны 30%-д нянгийн бохирдол илэрч 300.0 төгрөгний шийтгэлийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар хялбаршуулсан журмаар ногдуулан хуулийн хугацаанд барагдуулсан.

 

Хоёр.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар нийт зөрчил дутагдал 812/447, албан шаардлага 33/391заалт, дүгнэлт 68 гарсны үйл ажиллагааны 34, зураг төслийн 14, бүтээгдэхүүний 20, үйл ажиллагаа зогсоосон акт 2, торгууль шийтгэл 4/2200.0төг, хүнсний бүтээгдэхүүн 312ш, 6кг,1825.0 төгрөгний бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар нь  устгуулсан.

        Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар нийт 1360 зөрчил дутагдал илрүүлэн 660-г арилгуулан, албан шаардлага 58/794 заалттай, 17/175 биелэсэн, дүгнэлт 109 үүнээс үйл ажиллагааны 52, зураг төслийн 20, бүтээгдэхүүний 37, үйл ажилагаа зогсоосон акт 2, хүнсний бүтээгдэхүүн 312ш, 6кг,1825.0 төгрөгний бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар нь  устгуулан,   Зөрчлийн тухай хуулийн хялбаршуулсан журмаар шийтгэлийн арга хэмжээг 7 байгууллага аж ахуйн нэгжид 6800.0мян/төгрөгний ногдуулан 4500.0 т хуулийн хугацаанд барагдууллаа.

Гурав.Төлөвлөгөөнд тусгагдсны дагуу ЗГ-ын 311 дүгээр тогтоолын Дотоод хяналт хийх журмаар аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөж хэвшүүлэх талаар сургалтын хөтөлбөрийг гарган ЭМГ-ын даргаар батлуулан 5 удаагийн сургалтыг 79 байгууллага, аж ахуйн нэгжийн 201 ажилтан нарт  “Дотоод хяналтыг хэрэгжүүлэх нь” Хяналт шалгалтаар илэрч буй зөрчил дутагдал”, Эрүүл мэндийн сайдын А/406 тушаалаар батлагдсан Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм, “Хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн зохистой дадал, дотоод хяналтыг хэрэгжүүлэх  зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулан ажиллаж байна.

                                               2025.10.01

                               ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХЭЛТЭС