ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГООЧ НАРЫГ ЧАДВАХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн байгууллагын эмчилгээний хоолны чанар, аюулгүй байдлыг сайжруулах аяны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албатай хамтран 27 байгууллагын тогооч нарт мэдлэг олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Аймгийн эрүүл мэндийн газрын  хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Бумуу, Хяналт шалгалтын хэлтсийн дарга,  байцаагч Б.Долгорлхам нар оролцогч нарт мэдээлэл чиглэл өгч ажиллалаа.  Сургалтын өмнө болон дараах сорилын үр дүнд оролцогчдын мэдлэг 50 хувиар дээшилсэн байна.