ЭНЭ ЖИЛДЭЭ - ЭРҮҮЛ ЖИНДЭЭ АЯН-2 ЭХЭЛЛЭЭ

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төв Амка Дансе клубтэй хамтран "БҮЖГЭЭР ЦЭНЭГЛЭГДЬЕ, ДАСГАЛААР ЭРҮҮЛЖЬЕ" өдөрлөгийг хамтран зохион байгууллаа. Бид Ууланд алхах аялах үйл ажиллагааг 7 хоног бүрийн Бямба гаригийн 06 цагт эхлүүлэн хэвшил болгоод байна. Мөн Завхан аймгийн Волейбол сонирхогчдын холбоотой хамтран өсвөр насныхны дунд U14 волейболын нээлттэй тэмцээнийг хамтран зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн хүрээнд оролцогчдыг TANITA аппаратаар биеийн жингийн индексийг хэмжин зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.

Завхан аймгийн хэмжээнд Энэ жилдээ - Эрүүл жиндээ-2“ аяныг 2024 оны 04 сарын 01-с эхлэн 6 сарын аяны үйл ажиллагааг эхлүүлээд байна.


НЭМТ-с энэ жил хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх зэрэг иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн зургаан төрлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд Үүний нэг нь “ЭНЭ ЖИЛДЭЭ-ЭРҮҮЛ ЖИНДЭЭ-2” аян юм.

Судалгаагаар 15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь таргалалттай байна. Илүүдэл жин болон таргалалт нас ахих тусам нэмэгддэг ч өнөөдрийн байдлаар залуужих хандлагатай болсон. Тухайлбал 25-34 насанд 2.3-2.5 дахин нэмэгдсэн бол 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй 0-5 насны 8 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жинтэй байна.

Таргалалтын 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан байдаг. Энэ нь хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй аж.

Эрүүл идэвхитэй амьдралын хэв маяг нь 70 хувь, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж байж илүүдэл жин ба таргалалт болон ХБӨ-өөр өвчлөх эрсдэлүүдээс сэргийлэх боломжтой.

Иймд та бүхнийг ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ-2 аянд нэгдэхийг уриалж байна...

НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН БАЯЛАГ