Антибиотикийг зохистой хэрэглэж хэвшье өдөрлөг
Эрүүл мэндийн газраас антибиотикын зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажлын хүрээнд Улиастай суманд үйл ажиллагаа явуулж буй эм хангамжийн байгууллагуудтай хамтран иргэдэд эмийн талаар үнэн зөв мэдээллийг хүргэж, эмийн зохисгүй хэрэглээнээс улбуутай эрүүл мэндийн эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2019 оны 06 сарын 7-нд “Антибиотикийг зохистой хэрэглэж хэвшье” өдөрлөгийг Баруун бүсийн худалдааны төвийн урд тайлбайд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр иргэдэд эмийн зохистой хэрэглээний талаар сургалт хийн, гарын авлага тарааж, дотоодын эмийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний амталгаа болон өдөрлөгийн арга хэмжээнд идэвхитэй оролцсон 5 иргэнд гарын бэлэг өгсөн.
Ард иргэдийн дунд эмийн зохистой хэрэглээний наад захын ойлголт, хандлага төлөвшөөгүй мөртлөө, антибиотикийг өөрсдийн дураар эмийн сангаас чөлөөтэй авч, замбараагүй хэрэглэдэг буруу дадал зуршил ихээхэн газар авсан. Үүний уршгаар эмийн гаж нөлөө ихсэж цөөнгүй төрөл, зүйлийн нянгууд антибиотикт тэсвэртэй болж, элдэв нянгийн хоруу чанар нэмэгдэж, эмийн эмчилгээнд хүндрэл гарч байна. Иймд цаашид антибиотикийг зөв зохистой хэрэглэх, нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх талаар нийлээдгүй ажлуудыг зохион байгуулах шаардлагатай байна.