АХМАД МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээний хүрээнд Аймгийн Засаг даргын 2024.11.20-ны А/391 дугаар захирамжаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх салбар дундын зөвлөл байгуулагдан 2025 онд 5 зорилтын хүрээнд 12 үйл ажиллагаа төлөвлөсөн бөгөөд үүний нэг нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож буй залуу мэргэжилтнүүдийг чадвахжуулах, тэдэнтэй хамтран хүн амд сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах явдал байлаа.

“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ”-ний хүрээнд Аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран Улиастай, Баянхайрхан, Завханмандал, Нөмрөг, Сонгино, Тэлмэн, Ургамал, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй сумдад Эрүүл мэндийн газар, Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн нартай хамтран Сум багийн ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй, гэрийн ажилтай, малчин иргэд, Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид, дотуур байрны хүүхэд, Сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд эрүүл зан үйлийг төлөвшүүлэн эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Дээрх 10 сумын 14 ахмад эмч, мэргэжилтний зөвлөгөө дэмжлэгтэйгээр 1460 цагийн сургалт нөлөөллийн үйл ажиллагаа явуулж 72 байгууллагын 6407 хүнд сургалт, 1200 иргэнийг хамруулсан нөлөөллийн ажил хийж 4857 гарын авлага тараан 90 эмч, мэргэжилтнийг чадавхжуулан 3240 хүүхдэд амны хөндийн үзлэг хийж, 459 оюутан, ахлах ангийн суралцагчид ганцаарчилсан зөвлөгөө өгсөн байна.

Үйл ажиллагаанд хамрагдсан ахмад эмч, мэргэжилтнүүд бидний ажилд дэмжлэг үзүүлэхийн сацуу өөрсдийн хийж байсан ажлаа дахин хийхэд сэтгэл санаа өөдрөг болж өөрөөрөө бахархах сэтгэл төрж нийгэмдээ хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна гэв.

Уг арга хэмжээний үр дүнд Хүн амд хүргэх эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалт сурталчилгааны ажлын чанар хүртээмж нэмэгдэн осол гэмтэл, зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулна гэж үзэж байна.


