Аймгийн хэмжээнд Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэгт хамрагдалт
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоог 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн улс, орон даяар хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэгт хамрагдалт 2023 оны 6 сарын 15- ны өдрийн байдлаар нийт 25883 иргэн хамрагдаж нийт хамралт 35,1 хувьтай байна.